“Өв соёл-Үндэсний дархлаа” илтгэлийн уралдааныг зохион байгууллаа

Аймгийн боловсрол соёл урлагийн газраас Соёл урлагийн салбарын нийт ажилтнуудын дунд "Өв соёл-Үндэсний дархлаа" илтгэлийн уралдааныг зарлаж 1-р шатанд 20 гаруй илтгэл ирснээс 2-ын даваанд Шилдэг 8 илтгэл шалгаран хамгаалалт хийлээ. Энэхүү илтгэлийн уралдааны шүүгчээр НБХ-ын соёл урлаг, спорт хариуцсан мэргэжилтэн Оюун, БСУГ-ын мэргэжилтэн Х.Баасансүрэн нар ажиллаж шилдэг илтгэлийг тодрууллаа.


1-р байранд Цагааннуур сумын өвийн ажилтан З.Өөдөс "Цаа сэтэрлэх уламжлалт зан үйл сэдвээр


2-р байрыг Цагаан-үүр сумын өвийн ажилтан Д.Далайжаргал "Нутгийн ардын дууны онцлог сэдвээр


3-р байрыг Рашаант сумын өвийн ажилтан С.Түмэннасан "Монголын анхны аспирант, толь зүйч, дуун хөрвүүлэгч, түүхч Мэргэн гүн Гомбожав"


Тусгай 4-р байрыг Музейн боловсролын ажилтан Т.Маралмаа " Хөвсгөл аймгийн музейн сан хөмрөг дахь Цаатан иргэдийн эдийн соёлд холбогдох үзмэр, цуглуулгад түшиглэн соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх боломж" сэдвээр


5-р байрыг Хөвсгөл аймгийн Тариалан сумын өвийн ажилтан Ж.Эрдэнэцэцэг "Долоон гөрөөчний домог түүхээс" илтгэлүүд тус тус шалгарч дурсгалын зүйлс, мөнгөн шагналаар шагнууллаа.