Аймгийн ЗДТГ, БСУГ, МУБИС, Байгалийн ухааны сургуультай хамтран математикийн хичээлийн шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт математикийн багш нарын сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. 
Сургалтыг МУБИС, Математик, Байгалийн ухааны сургуулийн Хөтөлбөрийн албаны дарга, Доктор (Ph.D) Т.Ганбаатар, МБУС-ийн Дидакиткийн тэнхмийн багш, Доктор (Ph.D) Э.Чойсүрэн нар явууллаа.
Багш нар сургалтандаа идэвхтэй оролцож өөрт тулгамдсан асуудлаа шийдэх, хичээлийг хөтлөн явуулах арга зүйн санаа, жишээ зэргийг олж авахаас гадна сургалтад мэдээллийн технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаарх зөвлөмжийг математикийн шинэчилсэн хөтөлбөрийн багт орж ажилласан МУБИС-ийн багш нараасаа асууж тодруулан авсан.
БСУГ-ын дарга Я.Дашзэвэг сургалтанд оролцогчидтой уулзаж аймгийн боловсролын салбарын бодлого чиглэлийг ярилцаж, сургалтын санал сэтгэгдлийг сонсон сургалтад амжилт хүслээ