Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Мөрөн Гурван-Эрдэнэ” сургуулийн дуу хөгжмийн багш Батчулууны Хангай ТV 5 телевизээс дуунд дуртай монгол түмэндээ зориулан бэлтгэн хүргэдэг “Үл тасрах аялгуу” төслийн  зургаа дахь уралдаан  "Ардын багшийн алдар" уралдааны шилдгээр тодорч түрүүлжээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Улаан-уул суманд төрсөн бөгөөд бага наснаасаа дуу дуулах дуртай олон уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай оролцож байжээ.

Б.Хангай 2010 онд СУИС-ийн Соёлын дээдийг хөгжмийн багш мэргэжлээр төгссөнөөс хойш орон нутагтаа багшилж байгаа юм. “Тэрээр энэхүү уралдаанд оролцоход дэмжиж тусласан бүх хүмүүст, сургуулийнхаа хамт олонд талархаж буйгаа илэрхийлээд цаашид монгол түмэндээ зориулсан сайхан уран бүтээл туурвих бодол төрж байна” гэдгийг хэлж байлаа. Тус уралдаанд монгол орны аймаг бүрээс 90 гаруй багш нар оролцсон бөгөөд дэд байранд  МҮИС-ийн сувилахуйн багш Л. Отгонбямба, гуравдугаар  байранд МУИС-ийн багш Г. Мөнхбаяр нар шалгарчээ.

 

Б.Гантуяа