Суралцагчдын бүүтээлчээр шинжлэх ухаанд суралцах чадварыг дээшлүүлж,  шинэ санаа, шилдэг бүтээлээр сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулах, улмаар боловсролын инноваци бий болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор байгалийн ухааны хичээлийн “Хөгжлийг бүтээгч хүүхэд” аяныг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж, үр дүнд шинжилгээ хийж ажиллалаа.

Аяны хүрээнд бий болсон шинэ санаа, шилдэг бүтээлүүдийг сурталчлах, харилцан туршлага солилцох, сайн үр дүнг урамшуулах зорилгоор аймгийн хэмжээнд үзэсгэлэн, тайланчлалын арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 19-нд зохион байгуулж, БСУГ-ын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шалгуурын дагуу үнэлж шилдгүүдийг тодруулсан бөгөөд арга хэмжээнд багшийн 46, сурагчийн 99,  нийт 145 бүтээл тавигдаж, 101 багш, 127 сурагч, нийт 228 хүн оролцлоо.

Аяны хүрээнд бий болсон шилдгийн шилдэг бүтээлээр:

Сурагчдын дижитал бүтээлийн төрөлд

·         ЭДЦС-ийн AWACODA багийн “Бинго”, “Энзим ба хоол боловсруулалт”

·         ЭДЦС-ийн GAIN багийн “Mongolian map” бүтээл

Сурагчдын биет бүтээлийн төрөлд

·         Титэм сургуулийн “ЭВРИКА” клубын сурагчдын “Хөвсгөл аймгийн физик, газар зүйн үзүүлэн, хэрэглэгдэхүүн”

·         Титэм сургуулийн “ЭВРИКА” клубын сурагчдын “Нарны шар замын одны орд”

·         Титэм сургуулийн “ЭВРИКА” клубын сурагчдын “Идэш тэжээлийн хэлхээ”

·         Титэм сургуулийн “ЭВРИКА” клубын сурагчдын “Химийн туршилт” бүтээл

Багшийн бүтээлийн төрөлд

·         “Ирээдүй 21-р зуун” ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш Пүрэвдоржийн “Долгионы аппарат”

·         Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багш Д. Рэнчиндамбын “Хөвсгөл аймгийн атлас”

·         “Титэм” ерөнхий боловсролын сургуулийн химийн багш Б. Болдын “Зөөврийн татах шүүгээ”

“Титэм” ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш Жавзандулам, Мөнх-Очрлон, Мөнхзаяа нарын хамтын “Сарны фаз” бүтээлүүд тус тус шалгарсан бөгөөд энэ жилийн шилдэг клубээр Титэм ЕБС-ийн “Эврик клуб” тодорлоо