Цахим боловсрол” хөтөлбөрийн хүрээнд  МХХТ-ийг сургалтанд ашиглах арга зүйн сургалт Арбулаг, Түнэл суманд зохион байгуулагдлаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан “Цахим боловсрол” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй бүсийн сургалт 2018 оны 11 сарын 30-наас 12 сарын 01 ны өдрүүдэд Арбулаг суманд, 2018 оны 12 сарын 07-08-ны өдрүүдэд Түнэл сумын ЕБС дээр зохион байгуулагдлаа. Сургалтанд нийт 70 гаруй багш хамрагдсан байна. Сургалтаар МХХТ-ыг сургалтанд ашиглах арга зүйн зөвлөгөө, Google education багцыг сургалтанд ашиглах боломж, Camtasia, хэрэглээний программ хангамжийг хичээлд үр дүнтэй ашиглах талаар заавар зөвлөгөөг өгч ажилласан байна.