Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас Мөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Төмөрбаатарын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион явагддаг "Ногоон гэрэл цагаан шугам-2018" тэмцээнийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион явуулсан ба тэмцээний тэргүүн байранд Эрдмийн далай цогцолбор сургуулийн "Карапакс" баг, 2 дугаар байранд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн "Зохицуулагч"баг,3 дугаар байранд Титэм сургуулийн "Өсвөрийн цагдаа" баг, тусгай байранд Авъяас сургуулийн "Хөх сувд" баг тус тус байр эзэлж цом медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан ба хамтран оролцсон Улаан загалмайн хороо 2 сургуулийн 3 хүүхдэд хичээлийн хэрэгсэлээр шагнаж өргөмжлөл хадгалуулав. Тэмцээнийг нээж Аймгийн ИТХ-ын нарын бичгийн дарга Ц.Гончиг үг хэлж амжилт хүслээ хамтран зохион байгуулсан ГХУСАЗСЗ, БСГ, УЗХ-ны хамт олондоо баярлалаа.