“СМАРТ ТЕХНОЛОГИ”-ТОЙ БАГ ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Хөвсгөл аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газраас “Багшийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх,  хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, гарах арга замыг сонгон ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих, үйлийн явцдаа суралцах таатай нөхцөл бүрдүүлэх, багаараа хүүхдийг хөгжүүлдэг багш болон төлөвших, үлгэрлэн хөгжиж, бусдад “Тодорхой, Хэмжигдэүйц, Хэрэгжихүйц, Холбогдолтой, Хугацаатай” тэргүүн туршлага, арга технологио түгээх дэлгэрүүлэх” зорилгоор “SMART ТЕХНОЛОГИ” бүхий шилдэг баг шалгаруулах ажлыг 2018 оны 12 дугаар сарын 17 нд БСУГ ын “Боловсрол” танхимд амжилттай зохион байгууллаа.

Аймгийн БСУГ-ын Мэргэжил арга зүйн хэлтсийн дарга Ц.Ганзориг үйл ажиллааг нээж хэлсэн үгэндээ шалгаруулалтын зорилго, ач холбогдол, үр дүнгийн талаар танилцуулсан бөгөөд  шалгаруулалтыг:

  • Мөрөн сумын сургуулиуд
  • Сумдын сургуулиуд
  • СӨБ гэсэн ангилалд явуулж шилдэг багуудыг тодруулсан. 

Гол шалгуурыг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд гаргасан шинэ санаа бүхий SMART ТЕХНОЛОГИ-ийг, хэрэглэх арга зүйн алхамчлал бүхий зөвлөмжтэй эсэх, хэрхэн асуудлаа тодорхойлж, шийдэх арга замаа гаргасан байдалд үнэлгээ өгч шилдэг багуудыг тодруулсан.

 Description: C:\Users\tumur 1\Desktop\Smart technologi-2018.12.17\20181217_103457.jpg

Энэ хичээлийн жилд нийт 16 багийн материал ирснээс 8 багийн материалыг шалгаруулан эцсийн шатны шалгаруулалтад орууллаа.

Мөрөн сумын сургуулиудын байр эзэлсэн байдал.

 

Description: C:\Users\tumur 1\Desktop\Smart technologi-2018.12.17\20181217_122926.jpg

I байр. “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн Зөвлөх зэрэгтэй

Биологийн багш Ц.Баярхүү ахлагчтай баг

“Энзим ба хоол боловсруулалт, веб мэдээлэл” технологи.

Description: C:\Users\tumur 1\Desktop\Smart technologi-2018.12.17\20181217_114245.jpg

II байр. “Титэм” ерөнхий боловсролын сургуулийн МХУЗ-ын багш

М.Мөнхжаргал ахлагчтай баг

“Хэрэглэгдэхүүнд тулгуурлан үндэсний бичгийг бие даан сурах боломж”

технологи

 

Description: C:\Users\tumur 1\Desktop\Smart technologi-2018.12.17\20181217_120835.jpg

III байр. “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн Химийн багш

Л.Эрдэнэцэцэг ахлагчтай баг.

“Цахим даалгаврын сан” /хими, математик/ технологи

Description: C:\Users\tumur 1\Desktop\Smart technologi-2018.12.17\20181217_112918.jpg

Тусгай байр. “Мөрөн гурван эрдэнэ” ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны сургалтын менежер С.Насанцэцэг ахлагчтай баг.

“Уламжлан суралцаж хөгжүүлье” технологи

Description: C:\Users\tumur 1\Desktop\Smart technologi-2018.12.17\20181217_124756.jpg

Тусгай байр. Төрөлжсөн сургалттай “Авьяас VIII” сургуулийн Бүжгийн багш С.Үүртуяа ахлагчтай баг.

“Бүжгийн урлагаар дамжуулан Хөвсгөл нутгийн угсаатны ёс заншил, соёл уламжлалыг өвлүүлэн, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь” арга зүй, туршлага.

 

Сумдын сургуулиудын байр эзэлсэн байдал.

 

Description: C:\Users\tumur 1\Desktop\Smart technologi-2018.12.17\20181217_110212.jpg

I байр. Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн МХУЗ-ын багш Ө.Отгонсайхан ахлагчтай баг.

“Ухааныг утсаар уяж болохгүй” технологи.

Description: C:\Users\tumur 1\Desktop\Smart technologi-2018.12.17\20181217_103921.jpg

II байр. Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн МХУЗ-ын багш П.Отгонбаяр ахлагчтай баг.

“Монгол ёс заншил, сургаалиар хүүхдийг төлөвшүүлж, хөгжүүлэх нь”

технологи

 

III байр. Шинэ-Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Саруултуяа ахлагчтай баг.

“Орон нутаг судлалаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь” технологи

Description: C:\Users\tumur 1\Desktop\Smart technologi-2018.12.17\20181217_151917.jpg

 

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ.

1-р байр - 3. Өргөмжлөл, аймгийн технологийн санд бүртгэсэн батламж, 250000 төгрөг

2-р байр - 3. Өргөмжлөл, аймгийн технологийн санд бүртгэсэн батламж, 150000төгрөг

3-р байр - 3. Өргөмжлөл, аймгийн технологийн санд бүртгэсэн батламж, 100000 төгрөг

Тусгай байр– 6. Өргөмжлөл, аймгийн технологийн санд бүртгэсэн батламж, 50000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.