Боловсрол, Соёл, Урлагийн Газраас  Мөрөн сумын ЕБС-ийн захирлууд, бүсийн төв сургуулийн захирлууд, мэдээллийн технологийн багш нарт “Цахим боловсрол” хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц, ололт амжилт, анхаарах зүйлсийг хэлэлцэн цаашид зохион байгуулах ажлын талаар танилцууллаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд сургууль бүрийг цахим сургалтын төвтэй болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр бүсийн төв сургуулиуд болох Цагаан-уул, Улаан-уул, Их-Уул, Чандмань-Өндөр, Хатгал, Шинэ-идэр сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Мөрөн сумын сургуулиудад цахим сургалтын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа явагдлаа.  Цаашид сургууль бүр цахим сургалтын төвтэй болсноор онлайн хурал, сургалт, зөвлөгөөн хийх, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй дамжуулах, солилцох, цахим хичээл, цахим даалгаврын сангаар дамжуулан хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийх, анги нийтийн онлайн олимпиад зохион байгуулах өргөн боломж бүрдэх юм.

 

 

АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР