Хөвсгөл аймгийн Засаг даргын “Хөгжлийн Хөтөч” хөтөлбөр,  “Оюунлаг Хөвсгөл” дэд хөтөлбөрийн хүрээнд Боловсрол соёл, урлагийн газар “ФючерСкүүл Монголиа” компанитай хамтран Remark Office OMR буюу тестийн шалгалт засах супер програм хангамж, скайнерыг Цэцэрлэг, Хатгал, Рашаант, Эрдэнэбулган, Дэлгэрмөрөн цогцолбор, Эрдмийн далай цогцолбор, Мөрөн Гурван эрдэнэ, Сод Эрдэм, Шинэ-Идэр зэрэг нийт 9 сургуулиудад хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Ганболд оролцож боловсролын салбарт хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ, түүний үр дүнгийн талаар товч мэдээлэл хийн, аймаг орон нутгийн хөгжилд мэдээллийн технологийн оночтой хэрэглээ, сургууль, багш бүрийн идэвх оролцоо, ажлын хариуцлага чухал үр нөлөөтэй болох талаар танилцууллаа.

Remark Office OMR програм хангамж, скайнер нь 1 минутад 35 хариултын хуудас засаж, эцсийн үр дүн, тайлан мэдээ, анализыг 20 гаран хувилбараар тайлан болгож харуулдаг ухаалаг технологи юм.Сургууль багш нар шалгалт, судалгаа, санал асуулгын хариултын хуудасны дизайныг Microsoft Word, Excel, InDesign, Adobe болон бусад програм хангаж дээр өөрийн хүссэн загвараар боловсруулж, бэлтгэсэн хариултын хуудсаа ердийн бичгийн цаасан дээр бүх төрлийн принтер, хувилагч ашиглаж олшруулах боломжтой.

Remark Office OMR програм хангамж, скайнертай болсноор

  • ЕБС-иуд сургалтын хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад үнэлгээ хийх, сурагчдын сурлагын амжилт, чанарыг нэмэгдүүлэх
  • Аймаг орон нутгийн түвшинд элсэлтийн урьдчилсан сорил шалгалтыг тодорхой системтэй явуулах,үзүүлэх амжилтыг нэмэгдүүлэх
  • Сурагчдын мэдлэг, чадвар эзэмшилтийн түвшинг тогтоон алдсан алдаа дутагдлыг засан сайжруулах, алдаанаасаа суралцаж, цаашид өөрсдийн хүссэн оноогоо авч сонгосон сургуульдаа орох боломжийг бүрдүүлэх
  • Олон улсын сурлагын амжилтын судалгаанд хамрагдах бэлтгэл хангах, амжилттай оролцох /TIMSS, PISA/ боломж бүрдэх юм.

.