Moodle LMS системийн сургалт

Цахим боловсрол хөтөлбөрийн хүрээнд Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүдэд Moodle LMS системийн сургалтыг 2019-01-22-нд зохион байгууллаа.
Сургалтаар Moodle LMS системийн танилцуулга, системд хэрэглэгч бүртгэх курст нэмэх, асуултын сан бүрдүүлэх, шалгалт зохион байгуулах арга зүйг танилцууллаа. Сургалтыг ЭДЦС-ийн мэдээлэл зүйн багш О.Жавхлан явууллаа.