Хөвсгөл аймгийн "Удирдах ажилтны чуулган" 2019 оны 1 сарын 24-нд Аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганы үеэр Аймгийн Боловсрол соёл урлагийн газар 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр 2-р байранд шалгарч БАТЛАМЖ, 1 САЯ төгрөгөөр шагнууллаа. Энэхүү шагнал бол манай Боловсрол, соёл урлагийн салбарын нийт хамт олны шагнал бөгөөд 2018 онд томоохон үр дүнд чиглэсэн ажлын үр шим гэж ойлгож байна. Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд, Цэцэрлэгүүд, соёлын төвүүд, ХДТННС, Аймгийн Музей гээд нийт салбарын оролцоонд тулгуурласан хүчин чармайлт, ажлын үр дүнгээр өнөөдөр энэхүү эрхэм хүндэт шагналыг авлаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.