Дэлхийн зөн олон улсын байгууллага, Аймгийн боловсрол соёл урлагийн газар хамтран "Иргэдийн дуу хоолой-үр нөлөө" төслийн сургалтыг 2018 оны 01 сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү төсөл Улаан-Уул ЕБС, Их-Уул ЕБС, Цагаа-Уул ЕБС, Хатгал ЕБС, Нутгийн аваргууд сургууль, Шинэ-Идэр сумын ЕБС-иудад хэрэгжихээр боллоо. Энэхүү төсөл хэрэгжсэнээр иргэд, эцэг эхчүүд, сурагчид боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг хамтдаа тодорхойлж хангалтгүй хэрэгжиж буй стандартыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх боломж бүрдэх бөгөөд ЕБС-ийн багш, удирдлагууд, эцэг эх, олон нийт, сурагчид, сум, орон нутгийн удирдлагууд ирээдүй болсон сурагчдынхаа эрүүл, аюулгүй сурч хөгжихөд нь хамтдаа шийдвэр гаргаж, хамтдаа асуудлыг нь шийдэх боломжтой юм.