Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын  сургуулийн монгол хэл, бичгийн багш нарын мэргэжлийн онол, заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх,  харилцан суралцах, туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд  чиглэсэн сургалтын үйл ажиллагаа Мөрөн хотноо 2019 оны 1 дүгээр сарын 16-19-нд зохион байгуулагдав. Сургалтад 32 сургуулийн төлөөлөл 70 гаруй багш нар хамрагдаж, 4 өдрийн турш хамтдаа суралцлаа.

 

Сургалтыг  Хөвсгөл аймгийн БСУГ-ын Монгол хэл, уран зохиолын судлагдахуун хариуцсан мэргэжилтэн О.Оюунтунгалаг удирдан чиглүүлж, урилгаар  МУБИС-ийн НХУС-ийн багш Д.Соронзон /Ph.D/ “Суурь, бүрэн дунд боловсролын Монгол бичгийн агуулга, арга зүй, Монгол бичгийн цахим бичвэр” сэдэвт сургалт зохион байгуулж, Зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгс “Уран зохиолын хичээл заахад юунд анхаарах вэ?” лекц, багш Б.Нямдаваа , Н.Батцэцэг, Б.Анхбаяр, С.Энхжаргал  нар сайн арга зүй, технологио түгээн дэлгэрүүлж, туршлагаа хуваалцлаа.

 

 

2019 оны 5 сарын эхний 7 хоногт Үндэсний бичиг үсгийн баяраар монгол хэлний багш нар “Дэвтрийн үйл ажиллагаагаар сурагчдыг хөгжүүлэх нь” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал, эх хэлний багийн олимпиад, уран бичлэгийн үзэсгэлэн, эх хэлний зөвлөгөөнөөр дахин цуглах болно. Багш нартаа амжилт хүсье!