ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЕБС-ИЙН 5,9,12-Р АНГИУДАД “ЧАНАРЫН СУДАЛГАА, ҮНЭЛГЭЭ”-Г ЦАХИМ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАН АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

Аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас суралцагчдын хэрэглээний чадварыг бодитойгоор үнэлж, аймгийн хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг судлах зорилгоор “чанарын судалгаа, үнэлгээ-2019” 3-р сарын 20-ны 11.00 цагаас нэгэн зэрэг зохион байгуулна.

 

Судалгаанд ЕБС-ын 35 сургуулийн 5 дугаар ангийн 2698, 9 дугаар ангийн 1966, 12 дугаар ангийн 680, нийт 5344 сурагч хамрагдана.

 

Энэхүү чанарын судалгаа, үнэлгээ нь:

 

  • 2016-2018 онд хийгдсэн хяналт үнэлгээний дүн, зөвлөмжийн дагуу сургууль багшийн зүгээс сургалтын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн ажил, үйлчилгээний үр дүн, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг үнэлэх,  
  • Чанарын үнэлгээний урьдчилсан судалгааг зохион байгуулж, дүн шинжилгээ хийж, зөвлөмжийг сургуульд өгөх
  • Бага, суурь, бүрэн дунд боловсролын улсын шалгалтын бэлтгэл, менежментийг сайжруулах
  • Үнэлгээний орчин үеийн техник төхөөрөмж болох шалгалтын тестийн супер програм хангамж, сканнерыг ашиглан сорилын ажлыг засаж, судалгаа гарган, сургууль багшийн ажлыг хөнгөвчлөх, үнэн бодит судалгаа мэдээлэлтэй болох зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог, давуу талтай юм.

  

 

 

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БОЛОВСРОЛ

СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоос

Хандалтын үзүүлэлт

Өнөөдөр 214

Энэ сард 9191

Нийт 1131739