Арабын нэгдсэн Эмират улсад болж буй тусгай олимпод Монгол улсын 28 тамирчин оролцож байгаагаас Хөвсгөл аймгийн Титэм сургуулийн сурагч Э.Энхбаяр 100,200 метрийн гүйлтийн төрөлд оролцож алт мөнгөн медаль авсан байна. Сэтгэл гарган ажилласан сургуулийн удирдлага, багш, сурагчдад баяр хүргэж амжилт хүсье. Хүүхдийн хөгжлийн ялгаатай байдлыг үл харгалзан “Хөгжих бололцоогоор дээд зэргээр хангах" нь бидний эрхэм үүрэг билээ.