Мөрөн Гурван- Эрдэнэ ЕБС-д лингафоны кабинет байгууллаа
"ДЭЛХИЙН ХӨВСГӨЛ" англи хэлний хөтөлбөрийг гадаад хэлийг мэдээлэл, харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд хэл сурах орчныг сайжруулах зорилтын хүрээнд Мөрөн Гурван- Эрдэнэ ЕБС-д 20 орчим сая төгрөгийн санхүүжилтээр лингафоны кабинет байгууллаа.
Цаашид уг кабинетын үйл ажиллагааг тогтмолжуулж сурагчдын хэлний хэрэглээний чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлууд зохион байгуулж бусад сургуулийн мэргэжлийн багш нартай хамтран ажиллахаар боллоо