Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын нэрэмжит ОЮУНЛАГ МАТЕМАТИКЧ-VII” олимпиад эхэллээ.

Жил бүр уламжлал болгон зохиогддог аймгийн Засаг даргын нэрэмжит “Оюунлаг математикч-7” олимпиад Мөрөн сумын Сод-Эрдэм сургууль дээр 2018 оны 11 дүгээр сар 1 өдөр эхэллээ.

Олимпиадад 6-12 р ангийн 250 сурагч, 100 гаруй математикийн багш нар оролцож мэдлэг оюунаа сорин өрсөлдөж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Ганболд, НХБ-ын хэлтэсийн дарга Ж.Ганболд, БСУГ-ын дарга Я.Дашзэвэг, Монгол улсын гавъяат багш Ж.Нямжав, Мөрөн сумын ЕБС-иудын захирлууд, оролцлоо. Аймгийн Засаг дарга Л.Ганболд олимпиадад оролцогчдод баяр хүргэн, цаашид математик боловсролыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

Олимпиадын үеэр МУГБ Ж.Нямжав болон математикийн шилдэг технологитой 30 багш арга зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явагдахаас гадна  математикийн шилдэг багш нарын онол арга зүйн илтгэл тавигдана.